Inspiration Kit - Essential oils
Inspiration Kit – энэ бол олон зууны туршид танигдсаар ирсэн цитрусын ургамлын байгалийн хүч болон сэтгэл хөдлөлд нөлөөлөн, үнэрээр эмчлэх орчин цагийн ухааныг хослуулсан эфирийн тосны цуглуулга юм. Цуглуулга дахь тоснууд нь өвөрмөц мэдрэмж төрүүлж, сэтгэл санаанд сайнаар нөлөөлөх зориулалттай.
Амтат жүржийн эфирийн тос нь сэтгэл санааг өргөж, ачааллыг даван туулахад тусалдаг.
Лимоны эфирийн тос нь саруул ухааныг сэргээж төвлөрөхөд тусалдаг.
Бергамотын тос нь эфирийн харилцааны ур чадварыг сайжруулан, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлдэг.
Essential oils - энэ бол зүгээр л байгалийн гаралтай тос биш. Тэрээр нийлэг хольцгүй, эх ургамлын бүх ашигтай шинж чанарыг агуулсан 100% цэвэр баяжмал юм. Яг ийм ангиллын тос л таны өдөр тутмын амьдралд үнэрийн төдийгүй эмчилгээний нөлөө үзүүлж чадна.
Давуу талууд:
· 100% цэвэр эфирийн тос
· Анх удаа хэрэглэхэд л мэдэгдэхүйц үр нөлөө мэдрэгдэнэ
· Олон улсын шилдэг стандартын дагуу үйлдвэрлэсэн
· Байгальд ээлтэй, дахин боловсруулалтад орох боломжтой савлагаа
Хэнд зориулсан бэ:
· Хайртай хүмүүсээ дэмжиж, хувийн болон ажлын харилцаагаа сайжруулахыг хүсэж буй хэн бүхэнд
· Бие, сэтгэлээ дэмжиж, дотоод эв нийцлийг олохоор тэмүүлж буй хэн бүхэнд
· Сэтгэлзүйн болон биеийн ихээхэн ачаалалтай байгаа хэн бүхэнд
Орц: 100% цэвэр жүржийн эфирийн тос 10 мл, 100% цэвэр лимоны эфирийн тос 10 мл, 100% цэвэр бергамот эфирийн тос 10 мл
Хэрэглэх заавар: 1. Үнэрээр эмчлэхэд зориулагдсан ууршуулагчид хийгээрэй.
2. Алга дээрээ 1-2 дусал асгаж, алгаа хооронд нь хавсарч үрээрэй. Гүн амьсгал авч алганаасаа тосыг үнэртээрэй (нүдэнд орохоос зайлсхийх хэрэгтэй).
3. Эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд тосыг шингэлж, ар хүзүү, бугуй, зүрх орчимдоо түрхээрэй.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эсрэг заалтууд: Арьсанд хариу урвал гарч болно. Хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалаарай. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд болон эмчийн хяналтад буй хүмүүс эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Нүд болон чихэнд орох, мөн арьсны эмзэг хэсэгт хүрэхээс зайлсхийгээрэй.